ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины амарч яваа бичлэгийг Кремлийн хэвлэлийн алба цацлаа. Дорнын эдийн засгийн чуулганд оролцсоныхоо дараа Путин уламжлал ёсоороо Сибирийн байгальд амарч загасчилжээ. Энд, байгалийн сайханд гурав хоногийн амарсан байна. Ерөнхийлөгч Путинийг түүний дотны анд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дагалдан хамт амарчээ. Тэд хамтдаа загасчилан, тайгын уулсаар явган алхаж, бүх төрлийн автомашин, усан онгоцоор хүртэл аялсан байна.
Оросын төрийн тэргүүн Сибирьт амралтаа өнгөрөөсөн анхны тохиолдол биш. Үүнээс өмнө Батлан хамгаалахын сайдтай хамт хэд хэд удаа амарсныг хүмүүс мэднэ. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард Сибирийн тайгад амралтын өдрүүдээ өнгөрөөсөн гэнэ. Мөн 2019 онд төрсөн өдрөөрөө тайгад саатан зочилж байлаа. Түүнчлэн 2017 он, 2018 оны наймдугаар сард Сибирьт богино хугацаагаар амарч, загасчилсан юм.