alim.mn | 2025.01.04
Хил хамгаалах ерөнхий газар 24 сая төгрөгний өртөгтэй шагналын тэмдэгний мэдээллийг төрийн нууцад оруулж нуужээ

Х.Лхагвасүрэн даргатай Хил хамгаалах ерөнхий газрын шилэн дансны мэдээлэл бүхэлдээ төрийн нууцад орсоноор олон нийтийн хараа хяналтаас гарч Шилэн дансны хуулийн ил тод байдал бүрэн алдагдсан байна. Тус байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй танилцах ямар ч боломжгүй болсон. Хил хамгаалах байгууллагад нууцлах зүйл бий нь мэдээж. Гэхдээ 24 сая төгрөгөөр худалдаж авсан шагналын тэмдэгний тухай мэдээлэл төрийн нууцад ордог нь туйлын хачирхалтай байна. Үүний хамтаар 6,6 сая төгрөгний бараа, 52 сая төгрөгний сонсогчийн хоолны зардал, 193 сая төгрөгний тээврийн зардлын зэрэг мэдээлэл нууцлагджээ. Мөн судалгааны ажил, байгуулсан гэрээнүүдийн мэдээлэлийг ч нууцад хамааруулжээ. Нэгэнт бүх мэдээллээ төрийн нууцад оруулж байгаа бол Хил хамгаалах ерөнхий газрынхан Шилэн дансны хуулийн  хүрээнээс бүрэн гарч байгаагаа албан ёсоор зарлах хэрэгтэй. Удахгүй бүхий л хүчний байгууллагийн мэдээлэл төрийн нууцад орж магадгүй хилиййн цэргийхний үлгэрлэлээс харагдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ