alim.mn | 2024.12.25
Баясаа Зоригоо хоёр эмэгтэй болов

"Х Түц" хамтлагийн хөгжилтэй жүжигчдийн тоонд орох Баясаа, Зоригоо хоёр "Өрийн дэвтэр" влог хийгээд багагүй хугацааг өнгөрөөж байна. Амьдрал мэдэхгүй том дарга нар эндээс ургамлын тосоо ч граммлаж авдаг хүмүүс яажшуухан амьдардгийг харж болно. Хүнсний дэлгүүрээс зээлсэн өрийг чөлөөлөх нь тэдний хувьд магнай хагармаар баярт явдал болдог. Сүүлийн үед Зоригоо, Баясаа хоёр томорч, "ТҮЦ"-ний өр чөлөөлөх бус, хүүхдийн сургалтын төлбөр хүртэл төлж, нэг айлын амьдралд том нэмэр болсон. Саяхан "Өрийн дэвтэр"-ийн хоёр өнгө зүсээ өөрчилж, нүүрээ будуулсан нь яг л эмэгтэйчүүдээс ялгарах юмгүй болжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ