Өмгөөлөгч хуульч Л.Батжав анх Намбарын Энхбаярыг Ерөнхийлөгч байхад төрийн ордонд дагаж хөл тавьсан гэх юм билээ. Түүнээс хойш улс төрд гүн орсонгүй, гарсангүй. Жилийн дөрвөн улиралд Хэнтий аймгаар эргэлдэж нэр дэвшинэ гэж явдаг. Өмнө нь экс гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдонгуут Хэнтий аймгаар явсан. "Танайд хоноё" нэвтрүүлэгт оролцож, Хэнтийн аймгийн төлөө ажиллахаа сүртэй мэдэгдэж байсан юм. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-д элсэж, тухайн үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх болсон. Саяхан бас л сурсан зангаараа Хэнтийгээр баахан хэслээ. Нөхөн сонгуульд оролцоно гэж... Мөн л таг. УИХ-ын сонгууль болгоноор нэр дэвшинэ гэж гарч ирдэг. Төд удалгүй нэг газар ажилд орчихдог, нэр дэвшдэггүй, муу аргатай гэж шүүмжлүүлэх болов. Хуульч Л.Батжав Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэж гүйснээ больсон байх юм. Түүнийг "Улаанбаатар Төмөр замын орлогч даргаарг очих тохироог Хүүктэй хийсэн" гэж сайрхаж яваа сураг дуулдах боллоо.