alim.mn | 2024.12.25
Б.Сүнээгийн хойд эцэг Өршөөлийн хуульд хамрагджээ
Ардын хувьсгалын 100 жилд зориулсан Өршөөлийн хуулийг Ардын намынхан гаргаж, автомашины ослоор хүний амь хохироосон жүжигчин Г.Ананд, яруу найрагч Б.Г, хар тамхины хэргээр хоригдсон жүжигчин Т.Билэгжаргал тэргүүтэй олны танил хүмүүс суллагдсан. Тэрчлэн "олныг шуугиулагч" Б.Сүнээгийн хойд аав өршөөгджээ.
 ДБ.Сүнээгийн хойд эцэг бол "Эрүүгийн элемент" гэгдэх Оюунбилэгийн Тамир юм. Тэрээр Б.Сүнээгийн ээж Н.Ариунааг хардан хутгалсан хэрэгтээ 8 жилийн хорих ял авсан байдаг. Мөн эхнэртэйгээ цуг байсан залууг ална хэмээн хөөж явсан гэж буруутгагдсан юм билээ. Б.Сүнээгийн энэ дайны явахад, санхүүд нь О.Тамир гэдэг хүний тус нэмэр их гэлцдэг. Юутай ч Б.Сүнээ их хөөцөлдөн хойд эцгээ шоронд суулгасан ч гэх юм билээ. Харин Өршөөлийн хууль Тамирт ашигтай тусан, ял нь хасагдсанаар хоёр жилийн дараа шоронгоос суллагдах аж.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ