Ерээд оны эхээр Голландын иргэншилтэй болсон Г.Амартүвшин анх 2014 онд Монголдоо эргэж ирсэн. ХАС банк, Хөгжлийн банкны захирал байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон орж ирсэн. Г.Амартүвшинг УИХ-д нэр дэвшихэд тухайн үед Унгарт хөл хорионд байсан "ХАС"-ын буюу "Ард" Ганхуяг хоолойгоо сөөтөл эсэргүүцсэн ч нэмэр болоогүй. Г.Амартүвшин УИХ-д нэр дэвшихдээ эхнэр, хоёр хүүхэдтэй гэж танилцуулсан. Харин тэр үед өөртэй нь яс цусны ямар ч холбоогүй, дусал ч цус холилдоогүй, сүүлд ханилсан эхнэр Дэлгэрмаагийн өмнөх амьдралаас төрсөн хүүхдүүдээ хэлсэн үү, Америкт үлдсэн ихэр охидоо хэлсэн үү, бүү мэд. Юутай ч Г.Амартүвшин гишүүний төөрөлдөж, “учирсан” хүүг Анар, охиныг нь Анир гэдэг. Одоогийн эхнэр Б.Дэлгэрмаатайгаа 2015 онд нэг гэртээ орсноор ийм хоёр хүүхэдтэй болсон юм.