alim.mn | 2024.12.24
Б.Энхмөрөн, С.Идэрмаатай болздог уу?

"АПУ"-гийн Батхүү агсан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хоёр худ ураг болох нь гэж яригдаж байлаа. Улс төрийн зүтгэлтэн Г.Батхүү агсны охин М.Цэлмэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнтэй хар багаасаа үерхсэн ч саяхан хоёр тийш болсон сурагтай. Б.Цэлмэг НАМЗХ-д элсэж, улс төрийн карьер хөөхийн хажуугаар өөрийн нэртэй салон байгуулсан. Харин Б.Энхмөрөн ноднин буюу 25 настайдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон. Гэвч зураглаачийн дуранд тэнэгдүү, үл ойшоосон, таагүй байдлаар өртөж, олон нийтийн шүүмжлэлээр булуулсны улмаас аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр уг албан тушаалаасаа татгалзсан нэртэй ажлаа өгсөн юм. 

 Мөн Б.Энхмөрөн хүү хувийн амьдралдаа ч өөрчлөлт хийжээ. Хар багаасаа олон жил үерхсэний эцэст Б.Цэлмэгээс салсан нь жүжигчин С.Идэрмаатай холбоотой гэх. Сайхан дуулдаг С.Идэрмаа “Voice of Mongolia” шоунд оролцож, жүжигчин Г.Ундармаатай хамтран "Ангарагаас ирсэн эмэгтэй" жүжигт тоглосон. М.Энхмөрөн, С.Идэрмаа хоёр болзож эхэлсэн гэх яриа гарч байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ