Дуучин Т.Ариунаа, Сэлэнгийн бизнесмэн Г.Буяндоржтой учирснаар дуулиант амьдралынх нь эх тавигдсан. Болгароос ирсэн сескийн тухай задгай ярьдаг, эр бэлэг эрхтэнээр тортоо чимэглэсэн Т.Ариунаа хөдөөх бизнесмэнтэй учирснаар томоожсон. Г.Буяндорж, Т.Ариунаа хоёрын амьдрал хүүтэй болсноор амархан хөлөө олж, Т.Ариунаа “Ариун сэтгэл” сангийн эзэн, Хүүхдийн төлөө элч дуучин болж, дорхноо дүр төрхөө өөрчилсөн юм. Сэлэнгээс ирсэн Г.Буяндорж, МАН-ын цагаан байраар эргэлдэн МАН-ын Бага хурлын гишүүн болж, “Удахгүй УИХ-д нэр дэвшинэ” хэмээсээр 2-3 сонгууль өнгөрөөсөн. Харин 2013 оноос хууль шүүхээр явж, гэр орноо битүүмжлүүлж, үзээгүй юм үзсэн. Харин МУГТ Т.Ариунаа энэ он жилүүдэд нөхөртөө хайртай, үнэнч хань болохоо үлгэрлэн харуулж яваа.
Хоёр ч удаа суулт зарлаж, гудамжинд "гарав". Тэдний ярьснаар “Хуулийнханд 25,5 тэрбум төгрөгөө алдчихаад 10 жил хэлмэгдэж яваа” гэдэг. Үнэхээр тийм бол Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа хоёрын бүтээж босгосон амьдрал, бий болгосон баялаг бусдын гарт орсон нь үнэхээр харамсалтай... Монголд хууль шүүх, шударга ёс гэж байна уу гэж халагламаар.
Зарим нь бизнесмэн Г.Буяндорж шүүхээс зугтааж, алдартай дуучин эхнэрийн араар, нэрээр өөрт ашигтайгаар эргүүлэх гэж яваа гэлцэх. Г.Буяндорж БНХАУ-ын иргэдэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс их хэмжээний баяжмал авч өгнө гээд 2 сая ам.доллар авч залилсан. Тэр мөнгөө ах дүү нар руугаа шилжүүлж бултуулсан ч баригдсан гэнэ.
Г.Буяндоржид хоёр сая доллар өгсөн иргэд Хятад улсдаа очоод шийтгүүлсэн, өрөнд орсон гээд хугацаа алдсан асуудалтай. Одоо харин бүр төр, Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр орж ирэн мөнгөө нэхээд эхэлжээ. Гэтэл Г.Буяндорж үүнийгээ булзааруулж, 25,5 тэрбум төгрөгөө хуулийн мафид алдсан гэж аргацаан шуугиан дэгдээж яваа гэх. Юутай ч “Ноёд” группээр өдийг хүртэл Г.Буяндорж овоглож ирсэн. Хуулийнханд 25 тэрбум төгрөгөө алдсан нь үнэн бол хэцүү. Тэр мөнгө байсан бол хятадад төлөх 2 сая доллар юу юм бэ?