alim.mn | 2024.12.24
Нүүр будалт 500 мянгаар хийдэг мэйк ап артист Белла Н.Номтойбаярын нүүрийг “буддаг”

Монголын гоо сайхны ертөнцөд “Бэлла арт” академийн захирал, мэйк ап артист, стилист Бэлла “Fashion&Artist” үзэсгэлэн гаргасан нь цочир сонин үзэгдэд болсон. Мэйк ап артист, стилист Белла  2016 онд Ганнам дүүрэгт цагийн сургалтаа 50 мянган вонноор үнэлж, нүүр будалт заахад охид бүсгүйчүүд их сонирхсон. Өвөрмонголд ч уригдан нүүр будах, стилист чиглэлээр сургалт явуулж багшилж байсан нэгэн. Одоо Монголын хамаг хацар гоо охид мэйк ап артист Беллагаар үйлчлүүлдэг.

Нүүрийг 300 мянгаас 500 мянгаар буддаг гэдэг. Юутай ч Монголын толгой баячууд эхнэрээ авчирч мэйк ап хийлгэж, үүдэн дээр нь өөрөө хүлээж байгаад өнгө зүс нэмж улам хөөрхөн болсон эхнэрээ аваад явдаг гэдэг. “МАК”-ийн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн байхдаа Тагнуулч Б.Хурцын хүү Тайванд нүдээ цохиулчихаад мэйк ап артист Беллагаар мэдэгдэхгүй болтол будуулаад телевизийн ярилцлаганд орсон байдаг. Н.Номтойбаярын экс эхнэр, Э.Батшугарыг эхнэр охиноос нь салгасан жүжигчин Б.Янжиндулам, “Монгол газар”-ын Мянганбаярын эхнэр топ модель О.Пүрэвдулам, О.Ариунзул гэхчлэн олон бүсгүйчүүд байнгын үйлчлүүлэгчид нь. Саяхан “Киви” хамтлагийн ахлагч Укагийн шинэ дүр төрхийг бүтээлээ. Мөнхийн залуу Э.Одгэрэл олон стилисттэй ажилласан ч Беллагаар нүүрээ будуулаад бахархаж байсан гэдэг. Сүүлийн үед оддын, охид бүсгүйчүүдийн дунд эрэлттэй байгаа мэйк ап артист Беллагийн”бүтээлүүд”-ээс хүргэе.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ