alim.mn | 2024.12.24
Рок попын "Хар сувд" УГЗ өвөөтэйгээ...

Олон үндэстний өнгө төрхийн төлөөлөл боло "Киви" хамтлагийн бор, шар бүсгүйчүүд болох Ука, Намуунаа хоёр хамтлагийн бүрэлдэхүүнээс огт гараагүй 17 дахь жилийнхээ нүүр нүүрийг үзлээ. Ази төрхтэй охид Халиунаа, Солонго, Агий, Энхзол гээд хэд хэд солигдсон. Хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука хамтлагийнхаа амин сүнс нь. Мөн Б.Намуунаа "Киви" хамтлагийн төдийгүй рок попын "Хар сувд" гэгддэг. Б.Намуунаагийн бага нас социализмын үед өнгөрсөн. Тэр үед өнгөт арьстан хүүхдэд халгаатай, гэрээс гарч ороход хэцүү байсан үе. Харин Б.Намуугийн өвөө нь УГЗ, Улсын филармонийн дарга Ухнаа гуай болохоор зээ охиноо нууж дарсангүй. Хар багаасаа хөтөлж, Филармони дээр ирж, урлагийнхантай танилцуулан Хөгжим бүжгийн колежид суралцуулан ирээдүйд нь, одоо энэ дайтай явахад их нөлөө үзүүлсэн гэдэг. Одоо Монголын шилдэг бүсгүйчүүдийн хамтлагийн гишүүн Б.Намуун төрсөн эцгээ олсноо, өдөр болгон интернэтээр холбогддогоо ний нуугүй ярих болсон. Намуунаагийн аав нь Бразилийн ерөнхийлөгчийн албанд ажилладаг Орос хэлний орчуулагч. Б.Намуунаа дэлхийд сайхан бүсгүйчүүдээрээ алдартай бразил цустай болохоор сайхан байх нь аргагүй. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.179.26.45
Шаал худлаа. Бразил биш Габон эцэгтэй
Зочин
3 жилийн өмнө
202.126.89.127
габон аавтайгаа уулзлаа гээд зураг хөрөг нь гараад бсан. юун бразил
Төстэй мэдээ