alim.mn | 2024.12.24
Г.Ананд: Алдаа гэхэд хөнгөднө
Жүжигчин Г.Ананд өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд согтуугаар машин барьж яваад авто осол гаргаж, хүний амь хохиросон. Энэ хэрэгтээ шүүхээс ял сонсож 3 жил хорих ял сонссон билээ. Харин Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан Өршөөлийн хуульд Г.Ананд хамрагдан суллагддсан юм. Жүжигчин Г.Ананд тэр хар өдрийн тухай ярилцлага өгчээ. Г.Ананд:
Алдаж онодог хүний амьдрал гэж ярьдаг ч гэсэн над шиг алдаж болохгүй. Алдаа гэж хэлэхэд ч бараг “Алдаа” гэдэг үг энэ үйл явдалд хөнгөдөх байх. Алдаа биш. Миний хувьд маш болчимгүй үйлдлээсээ болоод нэгэн эрдэнэт хүний аминд хүрэх авто ослын шалтгаан нь болсон. Эхлээд яг айдастай, стресстэй яг яах учраа олоогүй. Зургаа, долоон сарын турш яг гэртээ ганцаараа байж, орж гарахгүйгээр дотроо тунгаасан. Ялаа эдлээд гараад ирвэл тэр нь намайг чөлөөлөх юм шиг санагдсан. Есөн сарын хугацаанд хүмүүс намайг ялаас мултарчихсан явж байна л гэж ойлгосон. Ном журмынхаа дагуу бүх юм болсон. Есөн сард шүүх хурал болсон. Шүүх хурал дээрээ гэм буруугаа хүлээгээд хохирогч талаасаа гүнээ хүлцэл өчиж шүүгчид “Би ямар ч ял авахад бэлэн байна” гэж хэлсэн. Мэдээж би маш том гэмт хэрэг хийсэн. Бүхэл бүтэн хүний аминд хүрсэн авто осол гаргасан. Тухайн үед муухайгаар хэлбэл намайг хүмүүс алуурчин л гэж хэлж байсан. Надад их хүнд байсан. Намайг хамгаалж, тусалж дэмжсэн гэр бүлдээ талархаж явдаг. Хохирогч талын хүмүүстээ одоо ч гэсэн баярлаж явдаг. Намайг ойлгосон. Надад харьцангуй сайн хандсан. Би цаашдаа ч тэр хүмүүстээ холбоотой явна. Одоо хүртэл би дотроо гэмшиж явдаг. Зүүдэлдэг, мартаж чаддаггүй. Жижигхэн гэж тоомжиргүй хандсан хандлага хүнд ямар том хор уршиг авчирдаг гэдгийг ойлгоогүй л явж. ЦЕГ-аас гаргасан “Нэг хором” гээд аян байдаг. Тэр бол мундаг, том агуулгатай. Нэг жижигхэн хормоос болж амьдралынхаа 10-15 жилийг алдана гэдэг төсөөлшгүй зүйл. Тэр бол хүний хүсээд байх газар биш. Хэзээ ч тийм газар руу залуучуудыг битгий зүглээсэй гэж би хүснэ. Нэгхэн зүйл тэвчээд үзээрэй гэж залуучуудад хэлмээр байна" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ