alim.mn | 2025.01.04
"Монгол Хьюндэй" эмнэлгийн захирал асан Д.Мөнхбат БГД-ийн цагдаад шалгагдаж байна

“Эм Би Жи мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан Д.Мөнхбатыг хуулийн байгууллага шалгажээ. Энэ эрхэм өмнө нь ГССҮТ-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж байсан. ГССҮТ, “MBG мед” эмнэлэгт эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, Д.Баасанжав нарыг мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгажээ. Тэднийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болоод байна.

 Д.Мөнхбат эмч нь “Эм Би Жи мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсө байна. Гэвч чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдоод байгаа гэнэ. Энэ тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэсэн гэнэ. Тэгээд энэ тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ