Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмж нийлүүлэхээр зарласан тендерт Эверест Ланд групп, Голдендрийм, “ДАЛУ” ХХК гэсэн гурван оролцсоноос хамгийн өндөр үнэ өгсөн Далу компани шалгарчээ.
“Далу” компани 4.1 тэрбум төгрөгөөр хоёр төрлийн 25 ширхэг цэвэрлэгээний төхөөрөмж нийлүүлэх болсон. Зам талбайн цэвэрлэгээний бичил машиныг нийт 20 ширхгийг 2 тэрбум 850 сая төгрөгөөр нийлүүлжээ. Ингэхээр нэг бичил цэвэрлэгээний машины үнэ 142 сая 500 мянган төгрөг болж байна. Харин энэ жижигхэн бичил машиныг 142 сая 500 мянган төгрөг буюу бараг жийпний үнээр нийлүүлсэнд хүмүүс эргэлзэж байна. Жийпний үнээр авсан энэ машин нь тэр болгон цэвэрлэгээнд гардаггүй. Тэрчлэн зам угаах чийгшүүлэх машиныг 1 тэрбум 250 сая төгрөгөөр 5 ширхгийг нийлүүлсэн. Хятадаас оруулж ирсэн энэ цэвэрлэгээний машин хэдэн зуун саяын үнэ хүрэх эсэх нь эргэлзээтэй. Ийнхүү 4,1 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, урдаас 25 машиныг 145,5 саяас 250 сая төгрөгөөр оруулан ирж үнэ хүргэж чадсан “ДАЛУ” ХХК хэнийх вэ?