alim.mn | 2025.01.04
Т.Дэлгэрмөрөнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Дуучин Т.Дэлгэрмөрөнд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Энэ сарын 29-ний өдрийн 00:45, 10:30 цагуудад “Солонгон ааштын Увидас” фэйсбүүк цахим хуудсаар Т.Дэлгэрмөрөн нь иргэн Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэг цацагдсан.

Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан шалгаж эхэлжээ.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-ийн төлөөллийг байлцуулан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна.

Мөн Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулсан бөгөөд тухайн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Харин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий "Ёо ямар...Хамгийн гоё хувцсаа өмсөөд Ананда дээр очлоо гээд баярлаад л гарсан. Та зүгээр л хаалгаа онгойлгоод оруулсан бол таныг тэврээд л авах байсан. Одоо миний аав түр саатуулахад хоригдож байна. ??? Хөөрхий юм идсэн болов уу, яасан бол, юу хийж байгаа бол. Би гэртээ хариад ганцаараа ш дээ. Та зүгээр л үнэхээр ёо" гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/:

1. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:

  • 4.1.зодсон;
  • 4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
  • 4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
  • 4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Тайлбар: Энэ хуулийн тусгай ангид заасан “хууль зөрчих” гэж хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнийг ойлгоно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.177.120
энэ охиныг оролцуулмааргүй бна энэ хүүхэд өвөөтэй эмээтэй бздээ Зөндөө эхгүй өнчин хүүхдүүд бна энэ ганцаараа хагацал үзсэн нь биш шүүдээ Ирээдүйд Ананандаг хэлэлтгүй шулам болох вий дээ насанд хүрээгүй хүүхэд хэдэн жил ховонд гүйлээ одоо бноо анги хамт олон сургуулийн удирдлагууд ядаж элдвийн юм хэлж бичихгүй бх талаар зөвлөх хэрэгтэй Урлагийнхан гэхлээр цагаандаа гарсан байж боломгүй түвэгтэй юма Чулуунчимэг энэ мэтийн бузарууд
Зочин
3 жилийн өмнө
202.126.89.18
Дэлгэрмөрөнгийн энэ охин жинхэнэ бэлтгэгдсэн шулам болж өсөж байна да энэ янзаараа
Зочин
3 жилийн өмнө
202.126.89.127
Анандаатай гэрлэх хүртэл нь охин нь нөгөө эмээ эгч нартайгаа бдаг бсан гэсэн дээ
Төстэй мэдээ