Б.Сүнээ, Ц.Анандбазартай ахиад заргалдана
Б.Сүнээ сүүлийн үед хөдөө орон нутагт амарч, агуйд бясалгаж, бясалгалын багштай болсноо цахим хуудсаараа хуваалцсан юм. Нүүрний будаггүй, хацар нь улайсан, хоёр салаа гэзэгтэй, дээлтэй Сүнээ хөөрхөн харагдаж байна лээ. Гэхдээ Ц.Анандбазартай хийх тэмцлээ орхиогүй, хууль хяналтын байгууллагынхан хариу өгөхгүй байгаа гэнэ. Тэрээр "Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг бол өөрийнхөө болон олон мянган охид эмэгтэйчүүд, шударга ёсны төлөө тэмцэж чадсан. Би өөрийгөө нүүр бардам чадсан гэж хэлнэ. Хэн ч биш энэ жаахан охиноос тэр их хүч зориг тэвчээр гарч чадсан. Зорилго нь зөв байхад арга нь олддог юм гээд шударга бус тогтолцоо, эрх мэдэл мөнгө, асар их дарамт шахалтын эсрэг эхлүүлсэн тэмцэлдээ ард түмний дэмжлэгийг авч чадсан. Эхлэл нь үргэлж хэцүү байдаг гэдгийг сана! Яг одоо танд бүх зүйл шударга бус санагдаж байна уу? Тэгвэл тэмц. Чи л өөрийнхөө төлөө тэмцэхгүй бол өөр хэн ч чиний төлөө тэмцэхгүй! Яг энэ амьдралаа олж авах гэж би хэмжээндээ маш их хичээсэн. Энэ амьдрал надад хямд олдоогүй. Хэн дуртайд нь дэвслүүлээд байхгүй!" гэж захижээ. Мөн ээжийнхээ сайн найз Мандах ахыгаа өмгөөлөгчөөр авснаа дурсаж "Амарч дууслаа. Сэтгэлийн хүчээ ч сайн нэмлээ. Хот орж явна."Дуусгах ёстой ажлуудаа дуусгая…" гэжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай хийх тэмцлээ дуусгаагүй гэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ