Н.Түвшинбаяр аварга Э.Энхбат начинг зодчихоод түргэн дуудсан бол...
Э.Энхбат начин олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулаад БНСУ-д эмчлүүлж байгаа. Энэ аймшигтай явдал өнгөрсөн хавар 4 дүгээр сарын 02-нд болсон. Н.Түвшинбаярт зодуулсан Э.Энхбат начин ГССҮТ-д сар гаруй ухаангүй хэвтээд Солонгос улс руу явсан. Одоо ч бие нь сайнгүй байгаа. Н.Түвшинбаяр аварга болон зодоон болоход шууд түргэн тусламж дуудсан бол байдал арай ийм хүнд болохгүй байсан гэдэг. Тэнд байсан улс Н.Түвшинбаяр аваргын "Миний эмч бий, хувийн эмчээ дуудна" гэсэн үгэнд итгэж бүтэн цаг гаруй тэнд хэвтүүлсэн сурагтай. Хэрэв түргэн тусламж дуудаад эмч анхны тусламж үзүүлсэн бол байдаг цусаа алдахгүй, биеийн байдал арай дээр байж болох байсан гэх юм билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ