alim.mn | 2024.12.29
Б.Пүрэвдорж гишүүн АН-ын гишүүд мөнгөөр жагсаал хийж байгаа "Баримт"-ыг дэлгэв

АН-ынхан өнөөдөр /2021.10.01/ “Одоо боллоо” уриатай жагсаал зохион байгуулж байна. Цахим орчинд уг жагсаалыг мөнгө цуглуулж зохион байгуулж байна гэх шүүмжлэл газар аваад байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хандив өгөхийг хүссэн мессеж ил болоод байна. Тэрбээр “Сайн байцгаана уу, нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өргөхийг гишүүдээс хүсч байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна. Та бүхний анхаарлаа хандуулахыг хүсч байна.” гэж бичжээ.  

Тэгвэл тэмцэгч Б.Жагар уг жагсаалыг мөнгөний жагсаал хэмээн мэдэгдээд байгаа. Тэрбээр "Та нар мөнгөөр ирсэн шүү би мэдэж байгаа шүү. 100 мянган төгрөгөөр ирсэн шүү. Нэг дүүргээс 1000 хүн ирж байгаа шүү" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ