alim.mn | 2024.12.22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурав дахь тунгаа хийлгэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны "Алтан цэгцүүхэй" өрхийн эмнэлгийн КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунгийн дархлаажуулалтын явцтай танилцлаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би AstraZeneca вакциныг анх хийлгэсэн. Гурав дахь тундаа Pfizer вакцин хийлгэсэн. Вакцинууд сонголттой байгаа. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар вакцинууд хоорондоо холилдоход эрүүл мэндийн асуудал үүсэхгүй гэсэн. Хатуу хөл хориогүйгээр явж, эдийн засгаа сэргээх боломжийг зөвхөн вакцин олгоноВакцинаас өөр ид шид КОВИД-19-ийн үед байхгүй" гэсэн юм. Мөн тэрбээр ард иргэдийг гурав дахь тунгийн дархлаажуулалтын идэвхтэй хамрагдахыг уриаллаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ