ОХУ-ын хуучин эзэнт гүрний нийслэлд хааны ордны жаягаар дээдсийн хүрээний тансаг хурим болох гэж байна. Энэ бол зуу гаруй жилийн хугацаанд болоогүй ховор явдал. Орос улсыг 300 жил удирдсан хаан Романовын удмын гүн Жорж Михайлович Романов итали сүйт бүсгүй Викториа Романовна Беттаринитэй Санкт Петербургийн гэгээн Исаакийн сүмд шашны уламжлалын дагуу хуримлахаар болжээ
Оросын хамгийн сүүлчийн хаан II Николай хатан, таван хүүхэдтэйгээ 1918 оны долдугаар сард хувьсгалчдын гарт амь үрэгдсэн. Тийнхүү хаант засаглал нурснаас хойш өнөөг хүртэл дээдсийн хурим огт зохион байгуулагдаж байгаагүй юм.
Оросын цагаан хааны удмын үргэлжлэл Георгий Михайлович Романов 1981 оны 3-р сарын 13-нд Испанийн Мадрид хотод төрсөн. Энэ эрхэм Романовын гэр бүлийн удам угсаатан бөгөөд хааны нэг хэсэг (Кирилловчууд) Оросын Эзэн хааны ордны ноёрхлын өв залгамжлагч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Тэрбээр Мария Романова, Пруссын хунтайж Франц Вильгельм нарын цорын ганц хүүхэд.
Эцэг нь Пруссын хунтайж Карл Франц Иосефын хүү (Германы армийн дэслэгч), Пруссын хунтайж Йоахимын ач хүү, 1918 онд хаан ширээнээс буусан Германы эзэн хаан II Вильгельмын ач хүү.
Ээж нь Владимир Кириллович Романовын охин /1917-1992/, Их Герцог Кирилл Владимирович Романовын ач охин (1876-1938)-II Николасын үеэл, Их Гэгээн Владимир Александровичийн ач охин-Эзэн хаан III Александрын ах, агуу Эзэн хаан II Александрын ач охин.
Эмээгээрээ дамжуулан Английн гүнж Виктория Мелита (Гранд герцог Виктория Федоровна)-Английн хатан хаан Викториягийн шууд удам (ач зээ). Их Британийн хаан ширээг залгамжлах жагсаалтын 140 дүгээрт нэр бичигджээ.
Хатан хаан Викториягийн шугамаар Европын одоо хаанчилж буй олон гүн вантай ураг төрлийн холбоотой. Тухайлбал Уэльсийн хунтайж Чарльзын тав дахь үеийн үеэл, Испанийн хаан асан Хуан Карлосын дөрөв дэх үеэл, Норвегийн хаан Харальд V, Шведийн хаан Карл XVI Густаф, Данийн хатан хаан II Маргрете зэрэг ихэс дээдэстэй цусан төрлийн холбоотой.