Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь явуулахаар шийдвэрлэсэн. Сорил тоглолт маргааш буюу аравдугаар сарын 3-ны 13:00 цагаас Орхон аймгийн Сэлэнгэ баазад болно. Энэ тэмцээнийг "NTV" телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
"Сорил тэмцээнийг гурван минутаар гурван удаа явуулах бөгөөд таван шүүгч шүүнэ. Жинг 60 кг гэсэн хатуу шүүлтээр шүүнэ. Нэг ч грамм илүү байх ёсгүй" гэдгийг албаныхан анхааруулснаа онцолж байна.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай боксчин О.Тулга "зодолдоно".
БОКСЧИН О.ТУЛГА ГЭЖ ХЭН БЭ?
О.Тулга 2001 онд төрсөн, жил 20 настай. "Алдар" спорт хороонд 12 настайгаасаа хойш найм дахь жилдээ боксын спортоор А.Гантулга багшийн удирдлага дор хичээллэж байгаа. Боксоор хичээллэсэн найман жилийн хугацаанд хамгийн том амжилт нь 2019 онд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тоглолт. О.Тулга насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд /УАШТ/ цар тахлын улмаас оролцож байгаагүй, өсвөр үеийн УАШТ-нд хэдэнтээ түрүүлж байсан өсөх ирээдүйтэй тамирчдын нэг.