alim.mn | 2024.12.24
Нууцлаг амьдардаг Энрике Иглесиас, Анна Курников хоёр инстаграмд идэвхтэй
Испанийн дуучин Энрике Иглесиас, Оросын теннисчин Анна Курникова хоёр 2001 оноос хамт амьдарч байгаа дэлхийн  сайхан хосын нэг. Тэд анх Энрике Иглесиасын "Херо" дууны клипэнд Анна Курникова тоглон танилцсан. Хамгийн тогтвортой харилцаатай хос 10 гаруй жил хамт амьдарсны эцэст ихэр хүүхэдтэй болсон юм. Урлаг, спортын хоёр одын амьдрал их нууцлаг байдаг. Саяхныг хүртэл тэдэнд цахим хаяг байсангүй. Харин сүүлийн  үед инстаграмд идэвхтэй байж, үр хүүхэд, аж амьдралаа харуулах болжээ.
Супер од дуучин Энрике Иглесиас, Оросын анхны мэргэжлийн теннисний од, загвар өмсөгч Анна Курникова нарын ихэр хүү Николас, Люси, охин Маша нарын зураг олны хайрыг татан хүүхэлдэйнүүд шиг өхөөрдөм хөөрхөнөөрөө алдаршиж байгаа гэнэ. Удахгүй их урлагийн тайзаа орхихоо зарласан 46 настай Энрике бүх зав чөлөөгөө гэр бүлдээ зориулах гэнэ. Оросын цуутай шаргал үст бүсгүй энэ жил 40 нас хүрч буй.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ