alim.mn | 2025.06.08
Асашёорюү аварга эхнэртээ компаниа эзэмшүүлжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн 68 их аварга, Асашёорюү Д.Дагвадорж анхны эхнэр Г.Тамираас салаад гоонь эрийн амьдралаар удаан амьдарсны эцэст цэл залуухан бүсгүйтэйдахин гэрлэсэн. Их аваргын 40 дөхсөн насандаа ханилсан гэргийг М.Отгонцэцэг гэдэг. Тэд нэг хүүхэдтэй. М.Отгонцэцэг Аса аваргатай ханилаад удаагүй ч сумогийн их аваргын итгэлийг бүрэн олжээ. Одоогоор Дагвадорж аваргын Рояал Плаза ХХК-ийг Д.Дагвадоржийн шинэхэн эхнэр М.Отгонцэцэг эзэмшиж байна. 5114837 регистрийн дугаартай “Рояал плаза” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны есдүгээр сарын 19-нд Мөнхтунгалагийн Отгонцэцэцэгийн нэрийг бүртгүүлсэн байна. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 2020 оны аравдугаар сарын 19-нд компанийхаа хувьцаа эзэмшигч болгожээ. Цар тахлаас шалтгаалан монголчууд Орос, Хятад хоёр луу орж чадахгүй хөл хорионд байгаа. Харин Аса аварга эхнэр М.Отгонцэцэгийн хамт Японд аялж, өнгөрсөн 9 дүгээр сарын 15-нд бизнес ангиллаар эх орондоо эргэн иржээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ