alim.mn | 2024.12.22
Э.Цэндбаатар: Жиндээ орох асуудалгүй байлаа, бүх зүйл санаснаар болсонгүй
Э.Цэндбаатар болон О.Тулга нар өнөөдөр /2021.10.03/ боксын ДАШТ-д оролцох эрхийн төлөө сорил тулаан хийх байсан. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй, тэмцээнд оролцоогүй.
 
Тэгвэл Э.Цэндбаатар 60 кг-ын жинд орсон бичлэгийн хамт “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэжээ.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ