alim.mn | 2025.01.04
Эхнэрээ буудаж байсан гэх Д.Бауыржан Баян-Өлгийн Засаг даргаар томилогджээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь лалын ертөнцийн эрчүүдийн адил нэлээн дураараа, эхнэртээ эрэлхүү нэгэн бололтой. Д.Бауыржин гэх нэр монголчуудад эчнээ танил. Хэдэн жилийн өмнө зэвсэг хэрэглэж, бусдын эрхэнд халдаж танхайрсан гэж төвийн хэвлэлээр шуугиулж явсан. Харин тэр хэрэг нь тодорхойгүй шалтгаанаар хаагдсан гэдэг. Түүнийг олон нийтийн зах худалдааны төвд танхайрсан, цаашлаад хардалтын улмаас авааль эхнэрээ буудсан зэрэг яриа нутгийнхны дунд яригддаг.

Д.Бауыржан нь 1997 онуудад Дэлүүн сумын дунд сургууль, 1994-1997 он ШУТИС-ийг Авто инженер, 1997-1999 он ШУТИС-ийг Техникийн ухааны магистр, 2009-2011 он Удирдлагын академийг Төрийн Удирдлага чиглэлээр тус тус төгссөн гэж намтартаа бичжээ.

Авто инженр мэргэжилтэй, аймгийн дарга Д.Бауыржаны нэр дээр бүртгэлтэй хэргүүдийг шүүж үзвэл, аймгийн ИТХ-ын даргаар ажиллахаасаа өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сард #21002417 дугаарт Эрүүгийн хуулийн 181.3 буюу "Зэвсэг хэрэглэн бусдын эрх ашигт халдаж танхайрсан”, 151.1 буюу "Санамсаргүй олдсон эд хөрөнгө завших” хэргүүдэд тус тус буруутгагдаж байжээ. Харин 2011 оны долдугаар сарын 4-нд хэрэг нь тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болж, хаагдсан байна. 

Мөн 2011 онд архидан согтуурч, танхайрсан гэх шалтгаанаар эрүүлжүүлэгдэж байсан бүртгэлтэй. Мөн тус жилдээ хэд хэдэн удаа техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдал хангаагүй, автомашины гэрэл дохио бүрэн бус хэмээх шалтгаанаар торгуулж байсан аж. 2014 оны аравдугаар сард ч Баян-Өлгий аймгийн "Тирлик” захад "олон нийтийг үл хүндэтгэж, хэв журмын зөрчил гаргасан” хэмээх шалтгаанаар торгуулж байжээ. Одоо Засаг дарга болоод томоожоогүй бол өмнөх намтар нь иймэрхүү, нэлээн "хөдөлгөөнтэй" нөхөр байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ