alim.mn | 2025.05.14
Усаа зөөдөг усан оргилуурт 3.7 тэрбум, Соёлын төвд 35 тэрбум

Сонгинохайрхан дүүргээс 2020 онд Ням-Очирын Учрал, Пүрэв-Очирын Анужин, Долгорсүрэнгийн Сумъяабазар гурвыг багаар нь сонгоод явуулсан ч Д.Сумъяабазар нь УИХ-ын гишүүний суудлыг сул орхиод, Хотын дарга болоод одсон. Уг нь “Таныг Хотын дарга болох гэж яриад байна?” гэсэн асуусан сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Би нүх болгон руу шургадаг биш хулгана биш” гэж хариулсан ч ердөө маргааш нь Улаанбаатар хотын захирагч болсон билээ. Ингэж улайм цайм худал ярьдаг эр, хүн улстөрчид цөөн байгаасай...

Тэр үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүртэл “Нам санал болговол Хотын дарга болохоос татгалзахгүй” гэж ам алдсаныг бодоход Хотын даргын суудал зарим хүмүүсийн нүдэнд “ажил, хариуцлага” гэхээсээ “мөнгө, эрх мэдэл” болж харагддаг бололтой.

   Хотын удирдлага эргээд "хоноцын" гарт орсны нэг жишээ нь хотын төв талбай дахь урсдаггүй усан оргилуур. Үүнийг 3.2 тэрбумаар босгосныг хэн хүнгүй мэднэ.

Гэтэл одоо Улаанбаатар 2022 оны төсөвт усаа зөөж дүүргэдэг Усан оргилуурын тохижилтонд зориулан 3.7 тэрбум төгрөг нэмээд баталж байдаг.Улаанбаатар хотын Гэр хорооллын иргэд нь Шахмал түлшгүй даарч зутарч байхад Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд Соёлын ордон барих 35 тэрбум төгрөг баталж байна. Одоо Ковид 19 цар тахлын үе гээд Улаанбаатар палас, Монгол бөхийн өргөөндөө ч тоглолт зохион байгуулахгүй байхад юун дүүргүүдэд соёлын ордон барих вэ. Урлагийн тоглолт хийх байтугай гуанз ресторан, зоогийн газраа хааж ажиллуулахгүй, байнгын дарамтанд байлгаж байгаа биз дээ. Гэтэл бүр олон хүн цуглуулах Соёлын ордон барина гэх. Та нар ард иргэдээрээ айлгахаар Ковид цар тахал 5-10 жил үргэлжилнэ гэдэг. Тэгэхээр хэн тэр 35 тэрбум төгрөгийн соёлын ордонд очиж наадаж наргих юм бэ?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
150.129.143.184
uls dampuursan shuu dee yarlaa geed yah yum
Зочин
3 жилийн өмнө
202.126.90.113
Soel tugeehgui bol arai zerleg humuus olshrood bgasho
m
3 жилийн өмнө
202.126.90.113
Soel tugeehgui bol arai zerleg humuus olshrood bgasho
Төстэй мэдээ