Монголын эзотерик ухааны академийн тэргүүн, Эзотерикч Н.Сома олон нийтэд зориулан лекц уншиж илтгэл тавьдаг. Сома багш нэршсэн энэ эмэгтэй нэр нь Тогосоо ч багаасаа нэрээ хэлж чадахгүй Сома гэж явсаар, багш нь энэ нэрийг хайрласан болохоор Сома гэж нэршжээ. Сомагийн охин нь Т.Ананда буюу Солонгон аашт. Солонгон аашт дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтдаа амьдарч, Лакшми нэртэй охинтой болсон. Өнгөрсөн намар Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда хоёр хувийн амьдралаа дэлгэн муудалцаж, цай чанаж, хоол хийсэн эелдэг эзэгтэй төрхтэй Солонгон аашт өөрийнхөө мөн чанарыг олон нийтэд харуулсан. Саяхан үеэлээ өмөөрч Болороог хөгжлийн бэрхшээлтэйгээр нь дуудаж, олон нийтэд оноо алдлаа. Тиймээс олон түмнийг гэгээрүүлэх лекцүүддээ уншдаг, харанхуйг гэрэлтүүлэхээр төрсөн гэж үнэлэгддэг, өөрөө ч ярьдаг Н.Сома багшийн охиноос ийм зан араншин гарсан нь хачирхалтай. Эцэг эх нь биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэдэг л энэ байх даа...