alim.mn | 2025.01.04
Хагас тэрбумын өртэй “Баянтуулын Буудай”-н захирал жолоочоор нь “яриулаад” л ХААДСангаас 65 сая төгрөгний үрийн буудай авсан гэх ХЭРГЭЭС ...

Оны эхээр ХААДСангийн дэд захирлууд ажлын байран дээрээ архидаж зодолдсон хэрэг гарсан. Энэ хэргийн улмаас сангийн захирал Н.Төмөрхүү ажлаасаа халагдсан. Тэгвэл сангийхантай холбоотой бас нэгэн хэргийг хуулийн шалгаж байна. Мөрдөн байцаалтаар доорхи нөхцөл байдал тогтоогдсон. Өнгөрсөн оны хаврын байдлаар ХААДСанд бараг хагас тэрбум төгрөгний хугацаа хэтэрсэн зээлтэй “Баянтуулын буудай” нөхөрлөл нь  үрийн буудай авах санаатай байжээ. Гэтэл сангийн тухайн үеийн захирал Э.Батбаярын  тушаалаар баталсан 2020 оны хаврын тариалалтанд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад шаардагдах нөхцлийн нэг нь “50 саяас дээш төгрөгийн зээлийн 10 хувийг төлсөн байх” гэсэн заалт байжээ. Ингээд нөхөрлөл нь доод тал нь 50 сая төгрөг төлж байж сангаас үрийн буудай зээлээр авах болов. Энэ “хүнд байдлаас” гарахад нөхөрлөлийн захирал Т.Болдбаатарын ХААДСангийн Дотоод үйл ажиллагааны газрын аж ахуйн жолооч Э.Үдэхбаяртай найз байсан нь тус болжээ. Жолооч найз нь “хаанаасаа хаалгач нь” гэдэг шиг дэм болсон гэнэ. Энэхүү тусын ачаар Т.Болдбаатар 50 сая төгрөг биш харин бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15 саяыг л санд төлжээ. Мөнгө төлсөн баримтыг жолооч найз нь Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Энхмаад аваачиж өгсөн. Дарга хатагтайн өгсөн үүргийн дагуу  сангийн ажлыын албаны тооцооны нягтлан бодогч А.Э, санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У нар нь “Баянтуулын буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн зээл болох хагас тэрбум гаруй сая төгрөгнөөс 419 саяыг хасаад зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийг нь үлдээж, үүний 10 хувийг төлсөн мэтээр тооцоо нийлэх акт үйлджээ. Тэр өдрөө л ХААДСан болон нөхөрлөлийн хооронд үрийн улаан буудай зээлээр худалдах гэрээ байгуулагдан 66,5 сая төгрөгний 70 тонн буудай олгогдсон аж. Өдгөө сангийн экс албан хаагчид “Баянтуулын буудай” нөхөрлөлийн захирал Т.Болдбаатард илт давуу байдал бий болгон санд 40 гаруй сая төгрөгний хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байна. Мөрдөн байцаалтаар нөхөрлөлийн гүйцэтгэх захирал нь жолооч найзаараа дамжуулан дарга болох Д.Энхмааг ятгасан, хатгасан гэж тогтоогджээ. Их хэмжээний өртэй нөхөрлөл хаанаар нь бум “хаалгачаар” яриулаад л төлбөр тооцоогоо багасгаж зээл авч чадсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ