alim.mn | 2025.05.14
БНСУ-аас 6 кг алт оруулахыг завдсан 18 хүнийг шалгаж байна

Гаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлж байна. БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ. Үүнд холбогдох 18 этгээдийг шалгаж байна.

Хилийн хоригийг нээснээр иргэдийн гадагшаа гарах хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тухайн улсын гаалийн хууль дүрмийг зөрчих хандлага их байна. Тиймээс тухайн улсад нэвтрүүлгийг хориглосон эд зүйлсийг судалж мэдэж байж авч явах хэрэгтэй байна гэв.

Алт мөнгөн эдлэлийг бараа гэж үзнэ. Гэхдээ боловсруулаагүй түүхий эдийг заавал хяналтын дагуу мэдүүлэгт бүртгүүлж байж нэвтрүүлдэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ