Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү ДАШТ-д өрсөлдөнө
Гардан тулааны спортын ДАШТ энэ сарын 22-24-нд ОХУ-ын Москва хотод болно. Тэмцээн Монгол Улсаас “Десант бамбар” клубийн захирал Д.Ганбаатарын удирдлагад зургаан тамирчин өрсөлдөнө.
Тодруулбал, Цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, Бүх оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, муай тай, жиү жицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, ушу, муай тайн улсын аварга Н.Мягмарсүрэн, өсвөр үеийн ангилалд С.Нямпилжээ, Б.Алтансүх нар оролцоно.
Өсвөрийн тамирчин С.Нямпилжээгийн аав нь паралимпын наадмын алт, хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ