alim.mn | 2024.12.22
Буриад бүсгүйн хөрөг зураг 60 сая төгрөгөөр зарагдлаа

ОХУ-ын Буриадын Хөрөг гэрэл зурагчин Александр Кимушины 2017 онд Монголд ирэхдээ монгол охины хөрөг зургийг авсан  байна. Гэрэл зурагчин Александр Кимушин саяхан монгол охин болох Анужин бүсгүйн хөрөг зургаа Лондон хотын CHRISTIE’S дуудлага худалдаанд оролцуулжээ. Уг хөрөг зураг 17.300 EUR буюу 60 орчим сая төгрөгөөр зарагдсан байна. Ингэж үнэ хүрсэн нь Буриадын гэрэл зурагчны хувьд хамгийн өндөр үнээр зарагддсан хоёр дахь бүтээл болжээ. Энэхүү мөнгөө сайн үйлсын ажилд зарцуулах юм байна. Сонирхуулахад хөргийн эзэн Анужин нь Америкт суралцаж байхдаа Нью-Иорк хотод үзэсгэлэнд оролцож байсан хөрөг зургаа өөрөө очиж үзэж байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ