alim.mn | 2024.12.28
Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.

Ингэснээр энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар түүний томилгоог эцэслэх юм.

Д.Гангабаатар нь Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ