alim.mn | 2024.12.28
Ц.Нямдорж: Өнөөгийн Засгийн газар хүндрэлтэй үед ажиллаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Тавантолгой түлш” компанийн түлшний нийлүүлэлт, НД-ын асуудал гээд хэд хэдэн асуудал байна. Эдгээрийг зохицуулж, Улаанбаатар хотыг хэвийн өвөлжүүлэх асуудлыг зохицуулна. Дөрөвдүгээр сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэж мэдэгдсэн. Зохицуулалтын арга хэмжээ авсан. Хариуцлагын асуудал ч ярьж байгаа.  Сайдын түвшинд хариуцлагын асуудал ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоогоор энэ талаар яригдаагүй. Миний бодлоор сайдыг буулгах хэмжээнд хүрээгүй гэж бодож байна. Ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж маш хүнд асуудал бий. Том зургаар харвал их гүрнүүдийн ил далд хоородын тэмцэл дээд цэгтээ хүрч, хаялга нь Монгол орныг дайрч гарах нь гэдгийг ний нуугүй хэлье. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа. 1990 оноос хойш би улс төрд байж байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй дээ. Коронавирусийн нөхцөл байдал бол хүнд байна. Үүн дээр Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авна. Өнөөгийн Засгийн газар ер бусын хүндрэлтэй үед ажиллаж байна” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ