Тус төвийн өнгөрсөн оны санхүүгийн тайлангаас нэлээд хэдэн ноцтой баримт илэрсэнээс хоёр нь анхаарал татаж байна. Төв нь Гаалийн ерөнхий газар болон “Могул сервис энд саппорт” компанитай автомашины зогсоол түрээслэх гэрээ хийсэн ч гэрээгээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулалгүй явж иржээ. Түүнээс ноцтой нь түрээсийн төлбөрийг төвийн Хас болон Хаанбанкны харилцах дансаар авахаар гэрээнд тусгасан ч бодит байдал дээрээ няравын хувийн дансаар бэлнээр авч байжээ. Хувь хүний дансаар нийтдээ 20 гаруй сая төгрөг авсан нь илэрсэн байна. Түүнээс гадна мөн онд ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, гарын бэлэг өгөхөд нийтдээ 38 сая төгрөг зарцуулсан гэнэ. Дээрхи мөнгийг байгууллагийн даргын хоёр удаагийн тушаалаар гаргасан ч бэлэг авсан ахмадуудын гарын үсэг байгаагүй аж.