alim.mn | 2024.12.23
Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын тов гарчээ

Авлигатай тэмцэх газар ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий гишүүдэд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад улмаар прокурор, шүүх рүү шилжүүлсэн билээ. Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарыг шалгаж байгаа. Эдгээр хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хийхээр товлосон ч яллагдагчаар татагдсан зарим хүний өмгөөлөгчид нь хурал давхацсан тул хойшлуулах хүсэлт гаргажээ. Иймээс урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 18-ны 14.00 цагт хийхээр товлосон аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ