alim.mn | 2025.06.08
Осоржамаагийн пэйжийг 20 саяар авсан Дале Чой нь АНУ-д суусан Элчин сайд Ж.Чойнхорын хүү

Сошиалд лайваараа зартай О.Осоржамаа “Пэйжээ 20 саяар зарсан” гэж яригдсан. Харин О.Осоржамаа “Би пэйжээ 20 саяар зараагүй, 6 сая төгрөгөөр зарсан” хэмээн агсарч, шал согтуу лайв хийлээ. Осоржамаа ч яах вэ, монгол ардын үлгэрт ихэвчлэн гардаг “өнчин, ноорхой, ядарч зүдэрч, айлын мар хариулан амьдарч ирсэн”, тэндээс гарч өөрийнхөө хүчээр хотод ирэн шорлог зарж, өөрийнхөөрөө амьдарч явсан хүн. Харин Монголыг битгий хэл дэлхийг “хавтгай” болгосон сошиал ертөнц иргэн О.Осоржамааг их өөрчилсөн. Муугаар ч, сайнаар ч.Харин О.Осоржамаагаас пэйжийг нь худалдан авсан Далай Чой гэж хүн. Тэрбээр 1995-2003 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ж.Чойнхорын анхны эхнэрээс төрсөн хоёр хүүгийн нэг. Ерээд оны сүүлч, 2000 оны эхээр "Номхон Далайн Гүүр" ХХК монголчуудыг Америк руу явуулдаг, тэр компани нь Элчин сайд Ж.Чойнхорын гэр бүлийн компани. Том хүү Ч.Чойнаран нь тухайн үед Гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монголын мисс загвар өмсөгчидтэй их нэр холбогддог байв. Ч.Чойнарангийн төрсөн дүү Ч.Эрдэнэдалай буюу Дале Чой. Тэрээр одоо "Алтан Бумба Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Хүмүүс 9911 дугаар барьцаалан зээл олгодог гэдгийг сайн мэднэ. Ч.Эрдэнэдалай нь 1972 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Швейцарийн Холбооны Улсын Женев хотод БНМАУ-аас НҮБ-ын төлөөлөгчийн газарт суугаа дипломатч Ж.Чойнхор, гэргий Г.Жаргалсүрэн нарын бага хүү болон мэндэлсэн. Тэрбээр 1987 онд Зөвлөлтийн 9-р дунд сургууль, 1991 онд Москвагийн Хэл Шинжлэлийн Их Сургуулийг Англи хэлний орчуулагч, 1994 онд АНУ-ын Калифорнийн Их Сургууль, 2015 онд Английн Засгийн газрын "Chevening" тэтгэлгээр Лондонгийн Их Сургуульд тус тус суралцаж, Эдийн засгийн ухааны бакалавр, Санхүүгийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Сайн аавын буянд чамгүй боловсрол эзэмшсэн. Англи, орос хэлтэй. АНУ-д сууж байсан Элчин сайд Ж.Чойнхор авааль эхнэр Г.Жаргалсүрэнгээс салж, Д.Майцэцэг хэмээх эмэгтэйтэй гэрлэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ