alim.mn | 2024.12.22
Киргизстанаас Э.Цэндбаатарт ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ

Киргизстанаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ. Ингэхдээ түүнд тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон байна.

Эх сурвалжийн мэдээллээр түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан байна. МУГТ Э.Цэндбаатар уг саналд одоогоор хариу өгөөгүй гэв. Одоогоор жүдогийн тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны иргэншилээр дэлхийн тавцанд өрсөлдөж байгаа юм. Харин буудлагын тамирчин Д.Мөнхбаяр Германы нэрийн өмнөөс ДАШТ, олимпод оролцож байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ