Увс аймгийн Давст сумын харьяат Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өнгөрсөн зун сандарч гүйж явсан ээж охин хоёрт тусалжээ. Энэ талаар тусламж авсан ээж олон нийтийн сүлжээнд бичиж тавьсан нь олон мянган лайк шэйр авсан байна.
Тухайн эмэгтэй "Конкурс өгөх үеэр юмдаг. Конкурнээсээ хоцрох гээд тэвдээд охинтойгоо замын хажуугаар гүйж байтал нэг том хар жип ирж зогсоод хаа хүрэхийн гэхээр нь гайхаад хартал дотор нь нэг маск зүүсэн нүдээрээ инээсэн том биетэй залуу байлаа. Сандарч явсан тул өө харин такси олддоггүй, шалгалтнаасаа хоцрох гээд гүйж явна гэтэл, суучих яарч яваа харагдлаа гэдэг юм. Өө тэгээд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу цагт юун санаа зовох, болохиймуу тэгийлдаа гээд шууд л үсрээд суучихлаа. Ашгүй түгжрэл гайгүй байсныг хэлэх үү сүлжиж явсаар очих газраа 10 минутын дотор амжиж очиж билээ. Тэгээд үнэн голоосоо баярлаад, ёстой их баярлалаа гээд буухад зүгээр ээ, амжилт хүсье гээд шууд яваад өгөв.
Ямар буянтай залуу вэ гээд эргээд хартал бид хоёрыг хүргэж өгсөн зүгээсээ шал өөр зүг рүү буцаад явчихдаг байгаа. Үнэхээр тэвдэж явахад туслах гэж л тэгсэн байсныг ойлгож билээ. Охин минь ч элсэлтийн шалгалтаа маш сайн өгч энэ намар ЭМШУИС-д орсон. Тэгээд нөгөө том биетэй залууг мартчихжээ. Гэтэл харин өнгөрсөн амралтын өдрөөр нэг бөхийн хандивын барилдаан дээр нөгөө залуу дүрээрээ гараад ирдэг юм. Хүүшээ гээд дөхөж очоод хартал Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс гэж байхыг нь анх мэдэж билээ. Би ямар бөх мэдэх биш дээ. Тэгж л би бөхийг анх мэдсэн юм. П.Бүрэнтөгс аваргаа танд маш их баярласан шүү. Энэ цагаас хойш дэмжиж явдаг бөхтэй болсон доо. Үнэхээр хэлмээр санагдаад, сэтгэл хөдлөөд биччихлээ. Фб найзууд байвал хэлээд, өөрт нь хүртэл шэйрлээд өгөөрэй" гэжээ.
Ёс жудагтай, хүнлэг чанартай, хүнд тустай чанараар нь олон хүн бахархаж, аваргадаа амжилт хүсчээ.