alim.mn | 2025.01.04
Г.Ганхуяг харцага: Э.Цэрэн намайг талийгаач бэр Байгалмаагаасаа эхлээд 20 хүний нууц амраг гэж гүтгэлээ
Цахим ертөнцөд "Цэнхэр үст" Цэрэн гэж алдаршсан эмэгтэй, Монгол Улсын харцага Ганхуяг үе үе томоохон хэрүүл дэгдээж, хэн хэнийгээ үгээр дайрдаг. Тэр тусмаа "Цэнхэр үст" Цэрэн Ганхуягийг талийгаач бэртэйгээ холбоотой гэж хүртэл хардан зарласан юм. Саяхан харцага Г.Ганхуяг БАТАЛГАА гаргаж байна гээд доорхи бичвэрийг оруулжээ.
 Ганзориг овогтой Ганхуяг миний хийсэн ажил гишгэсэн мөр, гаргасан амжилт уналтууд бүхэн минь бүх хүнд ил тод амьдарсаар ирлээ.
Сүүлийн үед цэнхэр толгойтой Цэрэн гэдэг толгой нь эргэсэн эмгэн тэмээчин бэрийгээ маш сэжигтэйгээр гэртээ шатаж нас барснаас хойш олны хэл амыг намжааж, өөрөөсөө холдуулах гэж хортой архи уусан нтр гэж жүжиглээд л өдөр болгон шахуу лайв хийж бүх төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгүүдэд ярилцлага өгдөг боллоо. Энэ болгондоо олон хүмүүсийг элдвээр гүтгэж доромжлохдоо Г.Ганхуяг намайг хулгайч, дээрэмчин, хүчиндэгч, бэлгийн гаж донтон, талийгч бэр Байгалмаагаасаа эхлээд 20-иод хүний нууц амраг, хөгшин авгай нарт биеэ үнэлэгч, хулгайн мөнгөөрөө Ланд 200 авч сольж унадаг, 240м2 байранд амьдардаг л гэнэ. Залилан луйварчин, хараал хийдэг бөө гэж..
"Босоо Хөх Монгол ТББ"-г огт ор үндэсгүй гутаан доромжлох нь хэрээс хэтэрлээ.
МУ-ын Харцага Ганхуяг би өөрийн нэрээ, эцэг өвгөд удмын алдараа, бөхийн нэр цолоо өндөрт өргөж явахыг хичээж хулгай, дээрэм, хүчин, залилангийн гэмт хэргүүд болон биеэ үнэлж садар самуун асуудалд хэзээ ч холбогдож шалгуулж байгаагүй.. Мөн бөө болж бөөлж үзээгүй, өнөөдрийг хүртэл хүнээс мөнгө зээлээд 7 хоног ч зугтааж үзээгүй яваагаа өөрийн биеэр баталж байна.. Залуу насандаа хэрүүл зодоон хийж, танхайн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байснаа хэнээс ч нуухгүй. Хааяа үнэг, чоно, гөрөөс буудаад хэрэглэчихдэг бол байх л биз дээ. Сүүлд улстөрийн захиалгаар гомо трансжендерүүдийг дарамталсан хэргээр шалгагдсаныг бүх хүн мэдэж байгаа.
Намайг хулгай, дээрэм, луйвар, залилан, хүчингийн гэмт хэрэг үйлдэхийг харсан, ийм гэмт хэргүүдэд холбогдоод шалгуулж байхыг баримттай мэдсэн, бөөгийн хуяг хувцас өмсөөд хэц хэнгэрэг балбаад үйл хийж байхыг харсан хүн байвал ИЛ Тод зарлана уу... Би буруугаа хүлээж хувиасаа 10 сая төгрөгөөр шагнахаа амлаж байна....
Монголын алдарт луйварчин шорончин "Зөөлөн Эх"-ийн тодотголтой Баатарын Цэрэндэжидийн захиалга дарамтаар бусдыг гүтгэдэг Шүгэл үлээгч Цэрэн биш худал гүтгэгч Э.Цэрэндолгорт гүтгүүлж доромжлуулж нэр төр, бизнесээрээ хохирч байгаа олон хүмүүс хийсэн лайвнаас нь өөрийхөө тухай ярьж гүтгэсэн хэсгүүдийг хуулбарлан авч ЭЦГ-т өргөдлөө өгч надтай хамт нэр төрөө сэргээлгэхийг уриалж байна.
Би ЭЦГ-т өргөдөл өгсөн. Цэрэндолгорыг шалгуулахыг хүссэн боловч намайг үл тоож,
Хэрэг шалгагдаж байгаа. Чи ямарч лайв пост бичиж болохгүй гэж надаар баталгаа гаргуулж бичүүлж авсан. Би сар гаран чимээ аниргүй хүлээлээ. Миний тэвчээр энд хүрээд дууслаа. Энэ хугацаанд цэнхэр толгойтын өдөр бүр шахуу хийдэг лайванд, оролцсон төлбөртэй нэвтрүүлэгүүдэд нь элдэв бусармаг муухайгаар хэлүүлж гүтгүүлж доромжлуулаагүй хүн үлдэхээ байлаа.
Өөрийгөө л хамгийн сайн мэддэгийн хувьд бардам баталгаа гаргасан:
МУын Үнэн Зоригт, Улам нэмэх Харцага цолтой жирийн нэг аав, жирийн нэг өрхийн тэргүүн Ганзоригийн Ганхуяг..

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ