alim.mn | 2024.12.22
Канад бизнесмэн салж буй эхнэртээ өгөхгүйн тулд нэг сая доллароо шатаажээ

Өмнө нь Оттаво хотын даргын сонгуульд нэр дэвшиж байсан 53 настай Брюс МакКонвилл нь Канадын нэртэй бизнесмэнүүдийн нэг юм. Түүний бизнес нь амжилттай яваа ч улстөрийн болон хувийн амьдрал нь базаахгүй байдалтай байна. Тэрээр эхнэрээсээ салж буй бөгөөд энэ хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэх болсон нь олны анхаарлын төвд оржээ. Гэрлэлт цуцлахын гол маргаан нь өмч хөрөнгөний хуваалт дээр гардаг тул Брюс МакКонвилл нь салж буй эхнэртээ мөнгөнөөсөө өгөхгүйн тулд соёлтой бизнесмэн, бас улстөрд орсон хүнээс гарамгүй үйлдэл хийжээ. Тэрээр бизнэсийн хувиа болон зарим эд хөрөнгөө өөрийн экс нягтлан бодогчдоо сэм заржээ. Үүний дараа банкны зургаан данснаасаа 25 удаагийн үйлдлээр нэг сая канад доллар буюу 743 мянган ам.долларыг бэлнээр гаргаж авчээ. Бэлнээр гаргаж авсан мөнгөө өнгөрсөн оны 9-р сарын 23-нд 743 мянгыг нь, 12-р сарын 296 мянгыг нь зүгээр л шатаачихсан аж. Мөнгө шатааж байгаа бичлэг, зураг гараагүй ч бизнесмэн шатаасан гэдгээ хүлээсэн байна. Энэ нь ёс суртахууны хувьд өөдгүй төдийгүй хууль зөрчсөн үйлдэл болжээ. Гэр бүл цуцлах заргыг шүүх хүлээж авсан тул бизнесмэнийг өмч хөрөнгөө шилжүүлэх зарахыг шүүхийн тогтоолоор хориглосон байсан. Түүнээс гадна Брюс МакКонвилл нь эд хөрөнгийнхөө тайлан бүртгэлийг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй зайлсхийж иржээ. Энэ бүхнийг үндэслэн шүүх хотын даргад нэр дэвшигчийг 30 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Мөн өмч хөрөнгөнийхөө бүртгэлийг гаргаж өгөөгүй хоног тутамд эхнэрдээ 2000 канад долларын торгууль төлөхийг үүрэгдсэн байна.

 

https://www.dailymail.co.uk/news/article-7968045/Ottawa-businessman-jailed-30-days-telling-incredulous-judge-burned-1M-cash.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ