alim.mn | 2024.12.24
Ченнинг Татумын хадам аав нь Жейсон Момоа болно

Америкийн жүжигчин Ченнинг Татум дуучин Ленни Кравицын охин Зои Кравицтай болзож байгаа. 41 настай Ченнинг найз бүсгүйнхээ аав Леннигийн зурган дор “Бурхан минь! Та юу идэж, уудаг юм бэ, эсвэл энэ ген үү? Шударга биш байна. Эсвэл та өдөр бүр дасгал хийдэг юм уу” гэсэн коммент үлдээсэн байна. Леннид охиных нь найз залуу таалагдаж байгааг түүний бичсэн эерэг хариултаас харж болно гэж фэнүүд нь дүгнэжээ. Америкийн жүжигчин, модель бүсгүй Зои ч найз залуу Ченнингээ “Жүжигчнийхээ хувьд, хүнийхээ хувьд маш сайн залуу” гэж дүгнэсэн байна.  Холливудын сайхан залуусын нэг Ченнинг  Татум анхны эхнэр, охиныхоо ээж Женнитэй 2006 онд хамтран кинонд тоглоод дотноссон. Тэд  2009 онд гэрлэж, бүтэн 10 жил амьдарсны эцэст салсан юм. Дараа дуучин Жессика Жейтэй хэсэг болзсон. Саяхнаас Зой Кравицтай болзож эхэлсэн ч гэр бүлийнхэнтэй нь ч танилцжээ.

Зой Кравицын ээж нь жүжигчин Лиза Бонет. Тэр 1967 онд төрсөн. Харин нөхөр Жейсон Момоа 1979 онд оных. 12 насны зөрүүтэй хос 2017 онд гэрлэсэн юм. Харин Ченнинг Татум 1980 онд төрсөн, Жейсон Момоагаас 1 дүү.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ