УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Танилцуулгыг Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар хийлээ. Танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Ирэх жил 36.7 сая тонн экспортолно гэж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговийн хоёр боомт нийлээд 8.2 сая тонн нүүрс гаргасан байна. Он дуусахад гуравхан сар үлдлээ. Он дуусах хүртэл 10-11 сая тонн нүүрс гаргаж чадах уу. Боомт удирдлага зохион байгуулалт ямар ч эзэнгүй, зохион байгуулалтгүй байна. Тал тал тийшээ харсан баахан босоо удирдлагатай байгууллагууд байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр нь ажлаа хийж байна уу. Тэнд очоод ажиллаад байгаа л гэх юм. Юу хийгээд байгаа юм. Гэтэл нүүрс тээврийн нөхцөл байдал яг хэвээрээ. PCR шинжилгээ буруу хийгээд байна гэж яриад байна. Хотод ирээд үзүүлэхээр сөрөг гараад байх юм. Тээврийн С зөвшөөрлийг уурхайнуудад эртхэн өгчих хэрэгтэй. Төр олон зөвшөөрөлд оролцох тусмаа хээл хахууль, авилга яригдаад. Гашуунсухайтын бузрыг яривал далай цаашаа болчихоод байна. 24,25 тэрбум төгрөг гаргаад чингэлэг тээврийн терминал хийсэн. Хэзээ ажиллуулах гээд байгаа юм.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргаа гэдгийг шинээр байгуулсан. Боомтын захиргааны дэд дарга нэг хэсэг ажилласан. Цаашдаа эргэж нэг ярихгүй бол болохгүй байна. Ковидын тухай хууль арванхоёдугаар сард дуусна. Тиймээс дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэнэ.