Синди Кроуфорд тэрбумтан болжээ
АНУ-ын хамгийн чинээлэг, өөрийн хүчээр амжилтад хүрсэн тэрбумтан эмэгтэйчүүдийн жагсаалтыг “Forbes" шинэчлэн гаргажээ. Тэрбумтан эмэгтэйчүүдийн хөрөнгө 31 хувиар өсөж, 118 тэрбум ам.доллар болсон байна. Ихэвчлэн дангаараа болон хамтран компани үүсгэн байгуулсан эмэгтэйчүүд багтжээ. Мөн 26 нь Гүйцэтгэх захирал байгаа аж.
Энэ оны жагсаалтад 26 эмэгтэй шинээр нэмэгдсэний нэг нь загвар өмсөгч, супер модель Синди Кроуфорд. Тэрбээр 2004 онд арьс арчилгааны “Meaningful Beauty” брэндийг үүсгэн байгуулжээ. Синди Кроуфорд тэр компанийнхаа 50 хувийг эзэмшдэг, хөрөнгө нь 225 сая ам.доллароор хэмжигдэж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ