Мандширийн Янжиндулам
Дуучин М.Янжиндулам 1957 төрж, 2005 таалал болсон. Дуучин М.Янжиндуламын дуулсан "Аавдаа", "Орь залуу нас", "Огторгуй сонсоорой", "Алсаас дуулсан дуу" зэрэг цөөн дуу дуулсан. Тооны хувьд цөөхөн ч маш чадварлаг дуулсан, чанартай уран бүтээл болохоор хагас зуун жил дуулагдсаар ирлээ. Энэ дууг олон дуучин давтан дуулсан сонсогчдод М.Янжиндуламын хоолой хамгийн ойр дотно, сонсогдон тэр "манер"-аар дуулагдсаар байна.
Хэнтэй ч андуурамгүй өвөрмөц хоолой М.Янжиндуламынх байлаа. Социализмын үед хүнийг гутаах сонгодог арга нь "Хятадын тагнуул" гэх. Энэ яриа дуучин М.Янжиндуламыг дайрч, үүргэвч үүрээд Хятадын хил давсан гэж хүртэл цуурч байсан. Дуучин М.Янжиндулам "Орчлон хорвоод дуулах гэж ирсэн" хэмээн ярих дуртай байсан гэж үеийнхэн нь хэлдэг.
1970-аад залуусын дунд зохиогдсон эстрадын анхны уралдаанаас нэрд гарах эхлэлээ тавьж, "Боргио", "Залуус", "Баянмонгол" зэрэг хамтлагуудад гоцлон дуулж байсан энэ дуучин гадаад орнуудад Монголын нэрийг гаргахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнийг Монголын Роза Рембаев гэж хэлэлцдэг байжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ