alim.mn | 2024.12.24
Хөтлөгч Т.Оргил бэр гуйлаа

Зэвүүн яриа нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргил найз бүсгүй Сэржмядагийг өнөөдөр аав ээжээс нь бэр гуйжээ. Тэрээр "Өнөөдрийн Балжинням Дашнямтай билэгт сайн өдөр гүнжээ албан ёсоор өөрийн болгож авлаа. Хөөрхөн гүнжээ энэ амьдралаа дуусан дуустал хайрлаж, халамжлан энэ том хариуцлагаа дааж явнаа" гэж 200 гаруй мянган дагагчтай пэйждээ оруулан, олны өмнө амлав.  Хөтлөгч Т.Оргил “Extacy” хамтлагийн гишүүн байсан Сэржмядагтай хамтран амьдраад жил гаруй болсон.  ТВ 5-аас гарч, “Зэвүүн яриа” нэвтрүүлгээ “Зэвүүн ток шоу” болгосон. Т.Оргил “2020 онд миний бүтээсэн 2 том амжилт минь-Эхнийх нь нэг насны хайр, хоёр дахь нь нэг насны нэвтрүүлэг” гэж анх хайр сэтгэлийн харилцаагаа олонд ил болгож байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ