alim.mn | 2025.01.04
БОАЖ-ын сайдын тушаалаар 16888 амьтан “цаазаар авахуулах” байсан ч Ковид 19-өөс болж аврагджээ

Засгийн газар тусгай болон ахуйн зориулалттай ан агнуурын тоог баталдаг ч БОАЖ-ын сайд, сайдаа дагасан зарим албан тушаалтнууд зарим амьтны нөөцийг зохиомлоор өсгөж, "агнахад асуудалгүй” гэсэн баримт бэлдэж өгдөг гэлцдэг. 

Үе үеийн Засгийн газар, БОАЖ-ын сайд тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар хамтач ховор ан агнах зөвшөөрөл өгдөг. Сайдын тушаалаар гадныхан буудан хороо  ховор амьтдын тоо жилээс жилд өссөөр байгаа. Тэр тусмаа 2019 оны шинэ жилээр тухай үеийн сайд нэг “аймшигтай” тушаал гаргажээ.  Учир нь 2020 онд ахуйн болон тусгай зориулалтаар агнах агнуурын тоог  2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан байдаг. Энэ тухайн ажлын сүүлчийн ажлын өдөр байжээ. Ийнхүү олон нийтийн анхаарлаас ангид, баяр ёслолын уур амьсгал орж шампаанск оргилсон цагаар баталсан тушаалаар агнах агнуурын амьтдын тоо урьд өмнөх жилийнхээс эрс нэмэгдсэн байдаг юм. 

Тухайлбал, 2020 онд тусгай зориулалтаар 130 цагаан зээр, 21 бор гөрөөс, агнуурын 351 шувуу, тул загас 500 (буцааж тавих), бусад 2000 загас, 15 саарал чоно  агнахыг зөвшөөрчээ. Түүнчлэн аргаль хонины 91 угалзыг 13 аймгийн 251 сумаас, 38 халиун бугыг 10 аймгийн 20 сумаас, янгир ямааны 105 тэхийг мөн 10 аймгийн 38 сумын нутгаас агнахыг Засгийн газрын тогтоолоор зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ  ахуйн зориулалтаар 337 цагаан зээр, 215 бор гөрөөс, 226 зэрлэг гахай, агнуурын 80 шувуу, 12390 загас, 80 саарал чоно, есөн халздай дорго, 300 ондатра агнахыг "тушаажээ”. Энэ нь нийтдээ 16888 ан амьтан болно. Энэ тушаалыг гардаг гаргасан сайд хагас хагас жилийн дараа огцорсон.

Харин Ковид 19 гарснаар гадныхан ирж чадахгүй, ховор ан амьтдыг агнаагүй гэдэг. Энэ тухай яриа ч үе үе гарсаар байсан. “Зарим нь гадаад анчдыг оруул” гэх нь холгүй байсан. Юутай ч муу юманд сайн тал байдаг гэгчээр дэлхийг хамтар Ковид 19 цар тахлыг үеэр гадаад ангийн хорхойтны хөл хоиргдож, хэдэн зуун амьтны амь аврагджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ