alim.mn | 2024.12.28
Б.Саранчимэг гишүүн xуш модны самар түүж бэлтгэхийг хориглох саналаа хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Хуш модны самар түүж бэлтгэхийг хориглох тухай саналаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ. Түүний саналд, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль болон Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаарх Засгийн газрын чиглэлийн дагуу ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхээр тусгажээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ