alim.mn | 2024.12.23
"Эрдэнэс Тавантолгой"-н захирлууд лого үнэ бүхий зүйлд хагас тэрбум, кинонд 1,3 тэрбум төгрөг зарцуулжээ

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь 2017, 2018 онд тус компани 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Харин  2019 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Ингээд тооцохоор тус компани сүүлийн гурван жилд маш өндөр ашигтай ажилласан нь харагдана. Энэ хэрээр мөнгийг харамгүй зарж, гарынхаа салаагаар урсгаж байна. "Эрдэнэс Тавантолгой"-н захирлууд компанийхаа лого үнэ бүхий зүйлд хагас тэрбум төгрөг зарцуулжээ. Тэрчлэн 1072 хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашгаа тараадаггүй "Эрдэнэс Тавантолгой"-н дарга нар, урлагт хөрөнгө оруулж, кино хийхэд зориулан 2020 онд 1.3 тэрбум төсөвлөжээ. Тэрчлэн Эрдэнэс тавантолгой компанийн захирлууд зээлийн карт ашиглаж, өөрсдийгөө "халамжлахаа" ч мартсангүй. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ