alim.mn | 2025.01.06
Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг 80 мянган ширхэг хийлгэхээр 760 сая төгрөгийн тендер зарлажээ

Сонгууль, одон медаль тараалт, төрийн зохион байгуулалттай явагдсан овоо тахилга, цахим үндэстэн шоу гээд цар тахлын дэгдэлтэнд ташуур өгсөн гай дуусаагүй аж. Монгол Улсын ЕТГ Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг 80 мянган хүнд тарааж өгөхөөр 760 сая төгрөгийн тендер зарлажээ.Өнгөрсөн 7-р сард УИХ-ын тогтоол гаргаж шийдүүлсэн. 80 мянган хүнд тараана гэж үзэхэд бас л том арга хэмжээ болж олон хүн цуглах нь тодорхой байна. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын одонгийн тараалтаас ч далайц хэмжээгээрээ давах нь ... Тэр тараалтын зөвхөн Алдар эхийн одонг өгөхөд л талбай дээр маш олон хүүхэд эмэгтэйчүүд цуглаж бөөнөөрөө халдвар авсан. Тэгвэл “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль” гэх цар тахал тараагч дараагийн давалгаа болох вий...Түүнийг бодолцсон байлгүй дээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ