Л.Халтар сайдыг "жолооч нарынхаа асуудлыг шийдэж байж ир" хэмээн Засгийн газрын хурлаас хөөжээ
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.13/ болж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ачаа тээврийн жолооч нартай холбоотой асуудлыг шийдэж байж ир гээд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайдыг гаргасан гэх мэдээлэл байна. Улмаар тэрбээр Засгийн газрын хуралдааныг орхин гарсан байна.
Тодруулбал, Шивээ хүрэн боомтод 2000 орчим Тээвэрчид тэг зогсолт хийсэн ба үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтийг олон сар илэрхийлсэн боловч одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй учир жолооч нар Засгийн газарт шаардлага хүргүүлж, төв талбайд эсэргүүцэл илэрхийлэн жагсаал хийж байгаа юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ