alim.mn | 2024.12.24
Лавровын нууц амраг тэрбум рублийн автомашины цуглуулгатай

Кремлиэс “гадаадын агент” гэж зарласан “Important Stories (iStories)” сайт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын нууц амрагийн тухай нийтэлжээ. Тэнд Сергей Лавровын нууц амраг гэгдэх Светлана Полякова нь Оросын гадаад хэргийн яаманд нөлөөтэй нэгэн төдийгүй тансаг зэрэглэлийн хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ. Светлана нь 2014 оноос хойш ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллаж, Лавровтой урт хугацаанд дотно харилцаатай явж ирсэн тухай нэрээ нууцалсан эх сурвалж сайтад мэдээлжээ.

Светлана тэрбум рублийн үнэ хүрэх тансаг зэрэглэлийн автомашины цуглуулгатай бөгөөд гэр бүлийнхээ нэр дээр ОХУ, Их Британид үл хөдлөх эзэмшдэг байна. Эдгээр нь Светланагийн төрийн албаны цалин болон бусад бизнесээс олох орлогоор авч хүрэхгүй их хөрөнгө аж.

Үүний зэрэгцээ Светлана найз нөхдөө ОХУ-ын гадаад хэргийн яамны албан тушаалд томилж, үүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийн өргөдлийг нь өгүүлсэн гэнэ. Найзууд нь утасны дугаарыг “Светлана Лаврова” гэж гар утсандаа хадгалсан байдаг гэнэ.

“iStories”-ийн олж авсан нислэгийн датагаас харвал Лавров, Светлана нар олон удаа Сочи хот руу аялсан нь батлагджээ. Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо Светлана 50 сая рублийн үнэтэй элит орон сууцтай аж. Мөн тэрбээр Москва хотын хамгийн үнэтэй Пречистенка 13 гэх байршилд орон сууцтай гэнэ.

Светланагийн охин Полина нь Их Британийн иргэншил авч, Лондон хотноо Эзэн хааны бизнесийн коллежид суралцдаг аж. Полина 21 настайдаа Лондонгийн Кенсингтон дүүрэгт 4.4 сая фунт-стерлингээр орон сууцыг 999 жил түрээслэх гэрээ хийжээ.

Светлана 2014 оны арванхоёрдугаар сард Оросын үнэн алдартны сэргээн босгосон сүмийн ёслолын ажиллагаанд гадаад хэргийн яамны ажилтан нэрийн дор оролцсон. Мөн бичлэг дээр ерөнхийлөгч Владимир Путин, гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хажууд явж, хэн болох нь батлагджээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ